
Түргэн тусламжийн машин ирж цаг алдах учраас галд түлэгдсэн хоёр хүнийг хувийн машинаар Гэмтэл согогийн үндэсний төв рүү авч явсан байна. Галын дуудлагыг 19.00 цагийн үед өгсөн бөгөөд одоогоор Баянзүрх дүүрэг болон нийслэлийн Онцгой байдлын шуурхай бүлэг галыг унтраахаар ажиллаж байна гэв. Галын шалтгааныг одоогоор тогтоох боломжгүй бөгөөд шуурхай бүлгийн аврагчид галыг унтраахаар ажиллаж байна гэлээ.
Ш.Чимэг