-Өнгөрсөн жил улсын хэмжээнд 12 мянган тонн мах нөөцөлсөн байсан бол энэ жил 16 мянган тоннд хүргэсэн. Үүнээс 12 мянган тонныг нь Улаанбаатар хотын иргэдэд нийлүүлэх учиртай. Өнөөдрийн байдлаар 1000 гаруй тонн мах борлуулагдсан байна, өдөрт дунджаар 45 тонн нь худалдаалагдаж байна гэсэн үг.
-Нөөцийн махыг худалдаанд эрт гаргачихаар хавартаа дуусчих вий гэсэн болгоомжлол байна?
-Энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанаар нэлээд ярилаа. Тийм учраас дахин 10 мянган тонн мах бэлтгэх талаар ярилцлаа. Тооцоо судалгаа хийх, ямар хэлбэрээр нөөц бэлтгэх вэ гэдэг асуудлыг Засгийн газрын дараагийн долоо хоногийн хуралдаанд оруулах үүрэг авлаа. Мөн Улаанбаатар хотын удирдлагууд оролцсон, нөөцийн мах бэлтгэх талаар саналаа бас оруулна.