Сэлэнгэ аймгийн сумуудаас нийт 56 хүчит энэхүү барилдаанд оролцож, тойргоор барилдан, аваргуудаа шалгаруулаа. Барилдааны үеэр Мандал сумын харьяат жүдо, самбо бөхийн спортын мастер, аймгийн заан Г.Баатарсүрэнг тус тосгонд бөхийн багшаар амжилттай ажиллаж байсныг үнэлэн, хүндэтгэл үзүүлж, “Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан” цол, тэмдэг, аймгийн Бөхийн холбооны хүндэт өргөмжлөл, дурсгалын зүйлээр шагнасан байна. Түүнчлэн түүний шавь улсын начин Ч.Баянмөнх, аймгийн начин Н.Энхжаргал, сумын заан, Г.Ганхөлө, сумын заан, Х.Жанболат, сумын заан Э.Чулуунбат нар багшдаа хүндэтгэл үзүүлж, гарын бэлэг гардуулсан бол Мандал сумын бөхийн холбооны дарга, сумын заан Т.Ганболдын зүгээс “Таван хан” дэвжээний гүйцэтгэх захирал, улсын харцага Т.Өсөх-Ирээдүй, аймгийн заан Г.Баатарсүрэн нарт хүндэтгэл үзүүллээ.
Тосгоны захирагч С.Раднаабазар улсын харцага Т.Өсөх-Ирээдүй, улсын начин Ч.Баянмөнх, аймгийн заан Г.Баатарсүрэн нарт мөн хүндэтгэл үзүүлж дурсгалын зүйл гардуулсан юм. .Түнхэл тосгон нь халхын их хүчтэн, урт гарт хэмээх улсын арслан М.Лхагва, өмсдөг хэмээх улсын заан Ц.Дамдиндорж, улсын заан Ж.Төмөртогтох, улсын начин Э.Лувсандондов, аймгийн начин Ш.Нарантуяа, аймгийн начин Х.Чотон нарын хүчтэнгүүдийн олон жил сууршин амьдарсан нутаг юм.
Хүчит 56 бөхийн барилдааны үеэр уран барилдааны тусгай шагналаар сумын заан Н.Ширчинхүү (Орхонтуул), сумын начин Б.Золоо (Зүүнбүрэн) нарыг тодруулсан бол дайчин барилдаантай бөхийн шагналаар сумын начин Б.Очирсүхийг шагнаж урамшуулав.
Барилдааны Жаяг дэгийн багт ерөнхий шүүгчээр улсын харцага Т.Өсөх-ирээдүй, хөлийн цэцээр аймгийн заан Г.Баатарсүрэн, гарын даа, тайлбарлагчаар Ч.Даваадорж, засуулаар улсын засуул Н.Жүгдэн, улсын засуул, аймгийн заан У.Хишигбаяр, аймгийн засуул Б.Цэдэв, аймгийн дэд засуул Ц.Балдан-Очир нар ажиллалаа.
Сумын заануудын шигшээ барилдаан:
Сумын начин, залуу бөхчүүдийн шигшээ барилдааны дүйз:
Барилдааны хаалтын ажиллагаанд зориулсан улс аймгийн алдар цолтой 64 бөхийн барилдаанд БХЯ-ны “Алдар” спорт хороо, “Ноёд” групийн бөх, улсын начин Ч.Баянмөнх түрүүлж, ХХЕГ-н харьяа Хилийн цэргийн 0243-р анги, “Хурай” ХХК-ийн бөх, аймгийн арслан Ж.Галбадрах үзүүрлэв гэж Сэлэнгэ аймгийн “Таван хан” дэвжээнээс мэдээллээ.