Хуучирсан мэдээ: 2012.01.30-нд нийтлэгдсэн

Дэд сайдууд хэн бэ?

С.Батболд тэргүүтэй МАН-ын Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ бүрдэж ажилдаа ороод байна. Удахгүй дэд сайдууд байх эсэх талаар МАН-ын удирдах зөвлөл ярилцахаар болжээ.

Юутай ч АН-ын гишүүдийн эзэлж байгаад суларсан зарим суудал дээр дэд сайдад нэр дэвшигчид тодроод эхэлсэн дуулдаж байна. Тэдний дунд цөөнгүй эмэгтэйн нэр явж байгаа сурагтай.

Гадаад харилцааны дэд сайд асан Б.Болорын оронд МАН-ын Гадаад харилцааны хэлтсийн ажилтан н.Тэнгэр, ХХААХҮ-ийн дэд сайд асан Х.Золжаргалын оронд тус яамны газрын дарга н.Баянмөнх, Нийгийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайд асан Д.Нямхүүгийн оронд Нийгмийн ардчилал-Монголын эмэгтэйчүүдийн холбооны тэргүүлэгч Г.Идэрмаа, ЭБЭХ-ний дэд сайд асан Б.Ариунсангийн оронд “Монполимет” компанийн захирал Б.Гарамжав нарын нэрийг дэвшүүлэх талаар Тусгаар тогтнолын ордон хавиар дуулдаж байна.

Тэднээс гадна Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайд асан Ч.Куланда, Зам тээвэр, барилга, хот байгуулалтын дэд сайд асан А.Гансүх нарын оронд нэр дэвшигчид тодрох учиртай. Нэгэнт МАН-ын харьяалалтай дэд сайдууд ажлаа хийж байгаа учир АН-ын дэд сайд асангуудын оронд нөхөн нэр дэвшүүлэх нь тодорхой болоод байгаа аж.

                                Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж