Засгийн газрын ээлжит хуралдаанаар цалин, тэтгэврийг нэмэгдүүлэх тухай асуудлыг авч хэлэлцээд “Ирэх хоёрдугаар сарын 1-нээс төрийн албан хаагчдын цалин, ахмад настан болоод хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх нь зүйтэй” гэсэн шийдэлд хүрсэн байна. Тиймээс шаардлагатай хөрөнгийг Монгол Улсын 2012 оны нэгдсэн төсөвт суулгах шаардлагатай гэж үзэн, энэ асуудлыг УИХ-д оруулахаар болсон байна. Цалин, тэтгэврийг нэмэгдүүлэхдээ эхний ээлжинд 80 мянган төгрөгөөр, дараа нь тодорхой хувиар нэмэгдүүлэх анхны хувилбараа барих аж. Тодруулж хэлбэл, 53 хувиар нэмэгдүүлэх шийдвэр хадгалагдана гэж ойлгож болох гэнэ. Ингэснээр багш нарын дундаж цалин 600 мянган төгрөгт хүрч, 2008 оны төвшнийхөөс хоёр дахин өссөн үзүүлэлтэд хүрэх юм.
Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргасан талаарх мэдээллийг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди сэтгүүлчдэд өглөө.
Г.Дарь