Их Британийн Ерөнхий сайд агсан Маргерет Тетчерийн тухай “Төмөр хатагтай” киноны дүрээр “Оскар”-ын шагналд нэр дэвшээд буй жүжигчин Мерил Стрийпийг хамгийн агуу жүжигчин гэжээ. Хэн тэгж байна гэж үү? Жүжигчин Диана Китон түүнийг нэгэн үеийн хамгийн агуу жүжигчдийн нэг гэж тодорхойлсон гэнэ. Жүжигчин Мерил Стрийп кино урлагт хөл тавьснаас хойш нийт 17 удаа “Оскар”-т нэр дэвшсэнээс 14 удаа шилдэг жүжигчин, 3 удаа шилдэг туслах дүрийн шагналд нэр дэвшсэн байна. Харин жүжигчин Жэк Николсон, Кэтерин Хепбёрн нар 12 удаа “Оскар”-т нэр дэвшиж байсан гэнэ. Тэрбээр “Крэмер vs Крэмер”, “Софигийн сонголт” зэрэг киногоор “Оскар”-ын шагналын эзэн болж байжээ. Гэвч түүнд шүүмжлэгчид ч бий. Зарим кино шүүмжлэгчид түүний дүр хүйтэн, мэргэжлийн бус гэдэг аж. Түүний хамгийн анх “Оскар”-т нэр дэвшсэн кино нь Роберт Де Ниротой хамтран тоглосон Вьеьнамын дайны түүхийг өгүүлдэг “Буга намнаач” кино юм. Хэдийгээр Мерил уг кинонд туслах дүр бүтээсэн боловч зохиол дээрээ маш сайн ажилласан гэдэг. Түүнээс хойш тэрбээр “Крэмер vs Крэмер”, “Франц дэслэгчийн хүүхэн”, “Софигийн сонголт”, “Мэдисоны гүүр”, “Нэгэн үнэн зүйл”, “Чөтгөр прадо өмсдөг”, “Эргэлзээ” зэрэг кинонд тогложээ.
Н.Энх