Оюутны байрны багш, зөвлөлийн дарга нарын анхдугаар уулзалтыг ирэх сарын 1-нд зохион байгуулах гэж байна. Уулзалтад нийслэлд үйл ажиллагаа явуулдаг улсын болон хувийн хэвшлийн сургуулийн 41 дотуур байрны багш, удирдлагууд, мөн орон нутгийн төлөөлөгчид оролцох аж. Энэ үеэр Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр, УИХ-ын гишүүд ирж, оюутны дотуур байрны стандартын хэрэгжилт, оюутны амьдрах орчны талаар ярилцах гэнэ.
Уулзалтад оролцогчид мэдээлэл, туршлага солилцон зарим оюутны байртай танилцах юм байна.
Дашрамд хэлэхэд, энэ жилийг Монголын оюутны холбооноос "Оюутны оролцооны жил" болгон зарласантай холбоотойгоор дээрх ажлыг зохион байгуулж байгаа аж.
"Улс төрийн тойм" сонин