“Эрдэнэт”-ийн дундаж цалин саяд хүрчээ

Хуучирсан мэдээ: 2010.05.03-нд нийтлэгдсэн

“Эрдэнэт”-ийн дундаж цалин саяд хүрчээ

Монгол Улсын ганц саалийн үнээ гэгддэг “Эрдэнэт” үйлдвэрийн ажилтны дундаж цалин 1 сая 70 мянган төгрөгт хүрчээ. Үүнийг удирдлагууд нь улсын төвлөрсөн төсвийн болон оролцогч талуудын өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүллээ гэж дүгнэж байна. Өөрөөр хэлбэл Засгийн газраас тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 108 мянган төгрөгийг бараг арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэхүйц тоо юм. Ирэх аравдугаар сарын 1-нээс төрийн алба хаагчдийн цалинг 30 хувиар нэмэх шийдвэр гаргасан нь тус үйлдвэрийн ажилчдын цалин дахин нэмэгдэхэд ч хүргэж магадгүй гэж зарим удирдлагууд нь тайлбарлаж байна.

Л.ХАЛИУ 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж