АНУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Роберт Гиббс Канадын Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Димитри Судаст Ванкуверийн олимпийн АНУ-Канадын хоккейн тоглолтын үеэр тавьсан бооцооны амлалтаа биелүүлэхээр яарсангүй. Аль хожсон талынхаа хоккейчдын өмсгөлтэйгөөр тэд 15 минут телевизийн камерын өмнө зогсох ёстой байжээ. Гуравдугаар сарын 1-ний хэвлэлийн бага хурал дээр сэтгүүлчид Гиббсийг канадын өмсгөлтэй гарна гэж хүлээж байсан нь талаар болов. Харин тэр канадын хоккейчдын өмсгөл ирж яваа гэж хариулжээ.