Б.Мөнгөнтуул, А.Энхтуулын гараа амжилттай

Хуучирсан мэдээ: 2012.01.30-нд нийтлэгдсэн

Б.Мөнгөнтуул, А.Энхтуулын гараа амжилттай

ОХУ-ын Москва хотын Нийгмийн их сургууль (РГСУ) дээр шатрын “Москва Опен” олон улсын тэмцээн эхэллээ. Энэ удаагийн тэмцээний “А”, “В”, “С” гэсэн гурван ангилалд 26 улсын 1470 шатарчин (Үүний дотор их мастер цолтон 95, олон улсын мастер 70 байгаа) оюун ухаанаа уралдуулж байна. “В” ангилалд Монголын хоёр шатарчин өрсөлдөж буй бөгөөд олон улсын мастер (эрэгтэйчүүдийн) Б.Мөнгөнтуул 2452 чансааны оноотойгоор хоёрдугаар, сурагчдын дэлхийн аварга А.Энхтуул 2211 оноотойгоор 35 дугаарт эрэмбэлэгдээд буй. Манай тамирчид эхний өргийн тоглолтод ОХУ-ын Дариа Родионова, Элизавета Мохсанова нарыг хожлоо. Сонирхуулахад тэмцээн болж буй Нийгмийн ухааны сургуулийг Б.Мөнгөнтуул 2010 онд төгссөн бол А.Энхтуул өдгөө суралцдаг юм.

"Өдрийн шуудан" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж