Шилдэг цэцэрлэг шагнуулав

Хуучирсан мэдээ: 2012.01.30-нд нийтлэгдсэн

Шилдэг цэцэрлэг шагнуулав

Удахгүй болох гэж буй Монголын багш нарын баярын өдрийг тохиолдуулан Нийслэлийн боловсролын газар, Нийслэлийн хүүхдийн төлөө газар, Монголын хувийн хэвшилийн цэцэрлэгийн үүсгэн байгуулагчдын холбоо хамтран боловсрол шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэх үйлсэд хувь үнэтэй хувь нэмэр оруулж шилдгээр шалгарсан цэцэрлэгт шагнал гардууллаа.

Нийслэл Улаанбаатар хотын хүүхэд багачуудад сургуулийн өмнөх боловсролыг олгоход хувийн хэвшлийн цэцэрлэгүүдийн оруулж буй хувь нэмэр их гэдгийг онцлож байна. Өөрөөр хэлбэл, хүрэлцээ багатай улсын цэцэрлэгүүдийн ачааллыг хуваалцаж,  багш,  хүүхэд бүрийн хөгжлийн онцлог, оюуны чадавх, ангийн онцлогт тохируулан ажиллах, хүүхдийн хөгжлийг дэмжих чиглэлээр эцэг эх, асран хамгаалагчидтай ойр дотно хамтран ажиллах боломж түлхүү нээгдэж эхэлсэн.

Шилдэг номинацийн төлөө 44 хувийн цэцэрлэг үйл ажиллагаагаараа өрсөлджээ. “Багшийн хөгжлийг дэмжигч” шилдэг цэцэрлэгээр “Басархан”, “Хүүхдэд ээлтэй орчинг дэмжигч” шилдэг цэцэрлэгээр “Том жаал”, “Хүүхдийн авьяасыг дэмжигч” шилдэг цэцэрлэгээр “Олуулаа”, “Шинэлэг арга зүйг дэмжигч” шилдэг цэцэрлэгээр “Ягаан цамхаг”, “Эрүүл хооллолтыг дэмжигч цэцэрлэгээр “Цахиур чулууныхан”, “Эрүүл мэндийг дэмжигч” шилдэг цэцэрлэгээр Бөмбөөлэй, “Боловсролын арга зүйч” шилдэг цэцэрлэгээр “Эрдмийн цацраг”, “Эцэг эх, олон нийтийн оролцоог дэмжигч” шилдэг цэцэрлэгээр “Одод”, “Гэр бүл хүүхдийн хөгжлийг дэмжигч” цэцэрлэгээр “Цэлмэгхэн” цэцэрлэг тус тус шалгарлаа. 

http://ulaanbaatar.mn/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж