
Түүнчлэн, “Цагаандариум” Арт музей нь уламжлалт жирийн нэгэн үзмэрийн газар гэдэг ойлголтоос хальж мэргэжлийн түвшинд бүтээгдсэн урлагийн бүтээлүүдийн дуудлага худалдааг хийх орон зай бүрдүүлсэн танхимтай, уламжлалт болон орчин үеийн урлагийн бүтээлүүдээс бүрдсэн “Art shop” , алжаал тайлан амрааж, амьдралынхаа нэгэн мөчийг амтлах урлагийн цэцэрлэгт хүрээлэнтэй. Монголын зураачдын оюунлаг орон зайд аялахыг хүссэн хэн бүхнийг “Цагаандариум” Арт музей урлагийн гайхамшигт ертөнцөөр аялуулах болно.
Г.Даша