Балбад хоригдсон залуу эх орондоо иржээ

Хуучирсан мэдээ: 2012.01.30-нд нийтлэгдсэн

Балбад хоригдсон залуу эх орондоо иржээ

Б.Баяндэлгэр гэх 23 настай залуу Балбын нийслэл Катманду хотын шоронд  хоригдож  байгаа тухай бид өмнө нь хүргэсэн билээ. Харин тэрбээр сайн санаат нутаг нэгтнийхээ дэмэнд өчигдөр эх орондоо иржээ. Түүний талаар хийсэн хэвлэлийн бага хурлыг сонссон С.Отгонбаатар тэргүүнтэй “Дорнод нутаг” клубын хамт олон шаардлагатай төлбөрийг төлж, эх орон нэгт залууг нутагт нь авчрах асуудалд санхүүгийн тал дээр тусалжээ. Түүнийг Сөүл-Улаанбаатарын онгоцоор эх орондоо ирэхэд нь Дорнод нутаг клубынхэн тосч аван нутгийн зүг жолоо залжээ. Харийн оронд мэдлэг мэдээлэл дутмагаас болж гацаанд орсон мянга мянган хүмүүст сургамж болохоор энэ үйл явдлыг бусдад анхааруулах, мэдээлэх зорилгоор тэр өдрөө Дорнод аймагт хэвлэлийн бага хурал зарлажээ. Орон нутгийн таван телевиз, нийслэлийн нэг телевиз оролцсон уг хэвлэлийн бага хуралд Дорнод нутаг клубын хамт олон ихэд ач холбогдол өгч газрын баялгийг шүтэх бус газар дээрх хүн хэмээх баялгаа хайрлан хамгаалах тухай нутаг нэгтнүүддээ хэлж уриалсан юм

Балбад хоёр сар гаруйн хугацаанд хоригдсон Б.Баяндэлгэр хүүгийн тухай баримтат нэвтрүүлэг сар шинийн баяраар үзэгчдэд хүрэх юм байна. Энэ баримтат нэвтрүүлгээр Б.Баяндэлгэр хүү яагаад Балбад хоригдох болсон, ямар хүмүүсийн тусламжтай тэндээс гарсан тухай дэлгэрэнгүй мэдээллийг үзүүлэх нь ээ.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж