“Унаган хурд” гал уяа оны шилдгээр тодров

Хуучирсан мэдээ: 2012.01.30-нд нийтлэгдсэн

“Унаган хурд” гал уяа оны шилдгээр тодров

Монголын морин спорт уяачдын холбоо оны шилдгүүдээ тэргүүлэгчдийнхээ хурлаар шалгаруулж, сар шинийн босгон дээр олон нийтэд зарладаг уламжлалтай.

Тус холбоо улиран одсон 2011 онд үндэсний морин уралдааныг хөгжүүлэх үйлсэд амжилт гарган бусдыгаа ажил үйлсээрээ манлайлсан уяач, гал уяа, салбар холбоо, шилдэг ивээн тэтгэгчдийнхээ амжилтыг үнэлэн дүгнэв. ММСУХ-ны шилдэг уяачаар улс, бүсийн уралдаанаас хоёр түрүү, есөн айраг хүртсэн Монгол Улсын манлай уяач Д.Одгэрэл, шилдэг залуу уяачаар хоёр түрүү, дөрвөн айраг хүртсэн аймгийн алдарт уяач Б.Цэндбаатар нар шалгарав. Харин шилдэг галаар Холбооны үйл ажиллагаанд идэвхитэй оролцож, улс, бүсийн уралдаанаас хоёр түрүү, есөн айраг хүртэж, хамгийн өндөр амжилт үзүүлсэн “Унаган хурд” гал уяа, аймгийн шилдэг салбар холбоогоор Дундговь аймгийн “Нарны хүлэг”-ийг шалгаруулжээ.

Түүнчлэн сумын шилдэг салбар холбоогоор Өвөрхангай аймгийн Хужирт, Сэлэнгэ аймгийн Зүүнхараа, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум, Улаанбаатар хотын Гачуурт дүүргийн салбар хороог нэрлэж, шилдэг 10 унаач хүүхдийг тодруулав.

Д.Нанжид

"Өдрийн шуудан" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж