Саяхан зургаан хүүхдийнхээ ээж жүжигчин Анжелина Жолитой гэрлэх хүсэлтэй буйгаа мэдэгдсэн жүжигчин Брэд Питт эхнэр хүүхэдтэйгээ Санта Моникад асар том асар барьсан алдарт “Нарны цирк”-ийг үзжээ. Ихрүүдийнхээ нэгийг тэвэрсэн Анжелина Жолигоос зургаан настай Шило салахгүй наалдаж явсан гэнэ. Даашинз өмсөх дургүй Шило охин одоо ч хуруугаа хөхдөг хэвээр аж. Харин найман настай Захар биеэ даасан том охин болсон бөгөөд ээждээ тортой юмыг нь барьж явахад тусалж байжээ. Брэд Питт, Анжелина Жоли нар Америкт бүх хүн гэрлэх эрхтэй болох хүртэл хуримлахгүй гэж мэдэгдэж байсан ч хүүхдүүд нь тэднээс яагаад гэрлэхгүй байгааг нь шалгаах болсон гэнэ. Хүүхдүүд нэг удаа бүр аавдаа “Та ээжид бөгж авч өгөөч” гэж хэлсэн гэнэ. Брэд Питт саяхан нэг ярилцлагадаа “Хайртай хүнтэйгээ гэрлэж чадахгүй байх үнэхээр хөгийн юм аа. Би цаашид удаан хүлээж чадахгүй бололтой” гэж ярьсан юм. 2004 онд “Mr. & Mrs. Smith” кинонд тоглосон цагаас хойш хамт амьдрах болсон хос хоёр дахин хүүхэд өргөж авч ч магадгүй гэж ярьсан гэнэ.
Н.Энх