Раул Кастро нэг намын системийг халахгүй

Хуучирсан мэдээ: 2012.01.30-нд нийтлэгдсэн

Раул Кастро нэг намын системийг халахгүй

Кубын Ерөнхийлөгч Раул Кастро эрх баригч коммунист намын хурал дээр нэг намын системийг хамгаалсан мэдэгдэл хийжээ. Генерал Раул Кастро олон намын систем Кубын бие даасан байдал болон 1959 оны хувьсгалаар бий болсон социалист системийг үгүй хийх аюултай гэжээ. Гэвч Кубын коммунист намд ардчилал, чөлөөт хэлэлцүүлэг зайлшгүй шаардлагатай гэдгийг тэрбээр хүлээн зөвшөөрчээ. Тэрбээр Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 5 жилээр хязгаарлах төлөвлөгөөг дахин баталжээ. Генерал Раул Кастро 2008 онд Кубын ерөнхийлөгч асан,  өөрийн ах Фидель Кастрогийн албан үүргийг хүлээж авснаас хойш эдийн засгийн томоохон шинэчлэлийг эхлүүлсэн юм. Раул Кастро олон намын системийг дэмжигчдийг шүүмлжилж, “Кубад олон намын систем тогтоохыг хүсэгчид Кубын асуудалд хөндлөнгөөс оролцож, эдийн засгийн хоригоор олон улсын тавцанд ганцаардуулах бодлого явуулж байсныг үл ойшоож байна” гэжээ. Тэрбээр коррупцийг арилгаж чадаагүй өнгөрсөн үеийн алдаа социалист системийн ирээдүйд ноцтой заналхийлж байгааг мэдэгдэлдээ дурьдсан байна. Кубыг бараг харас зуун жил удирдсан Фидель Кастро биеийн байдлаас болж эрх мэдлээ дүү Раул Кастрод шилжүүлсэн билээ. Кубын Ерөнхийлөгч Раул Кастро өөрийн бүрэн эрхийг хязгаарлах эсэх тухай харин дурьдаагүй гэнэ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж