Даралт хэмжиж, судасны өвчинг оношилно

Хуучирсан мэдээ: 2012.01.30-нд нийтлэгдсэн

Даралт хэмжиж, судасны өвчинг оношилно

Цусны даралтыг хоёр гарнаас аль алинаас нь авах хэрэгтэйг шинэ судалгаа харуулжээ. Учир нь хоёр гарын судасны цохилт зөрөх нь нуугдмал байдалтай өвчинг харуулж болохыг уг судалгаагаар илрүүлсэн байна.

Уг судалгааг “The Lancet Research” явуулсан аж. Одоогоор байдаг эрүүл мэндийн зааварчилгаа дээр хоёр гараас авах ёстойг дурьдсан байдаг боловч байнга хийгддэггүй билээ.

Хүн хүнээс шалтгаалан цусны даралт нь өөр байдаг боловч хоёр гарынх нь зөрүү маш ихийг харуулж болох аж. Уг судалгаанд хамрагдсан хүмүүсийн дийлэнх нь цусны даралт ихсэх магадлалтай хүмүүс байсан бөгөөд 1/3 хэсэг нь энгийн даралттай байсан байна.

Уг судалгаа мөн цусны даралтын зөрүү 10 мм (mm Hg) буюу түүнээс дээш  зайтай байвал өвчтөн судасны нарийсалттай /PVD/  болох магадлал өндөр болохыг харуулсан байна.

PVD буюу “Peripheral vascular disease” нь хөлөнд цус дамжуулдаг артерийн нарийсалт болон хатуурлыг хэлдэг байна. Ихэнх тохиолдолд анхан шатны үед шинж тэмдэг илэрдэггүй аж. 

PVD-ийг эртнээс илрүүлэх нь эмчилгээнд маш тустай бөгөөд өвчтөнгүүдэд бүрэн эмчлэгдэх боломжтой болох аж.
Британы Зүрх судлалын хүрээлэнгийн ахлах сувилагч Наташа Стюварт хоёр гараас судасны даралтыг авч дадах нь тун энгийн бөгөөд тустай зүйл хэмээн хэлжээ.

“Гэвч энэ зуршлыг стандарт эмчилгээнд нэвтрүүлэхэд хэтэрхий эрт байгаа бөгөөд бид илүү нарийн судалгаанууд хийж үүнийгээ батлах ёстой” хэмээн тэрээр дурьдсан байна.

Т.Мөнхсайхан

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж