П.Дашийн гомдлыг баасан гаригт хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2012.01.30-нд нийтлэгдсэн

П.Дашийн гомдлыг баасан гаригт хэлэлцэнэ

Төсвийн мөнгө шамшигдуулсан хэрэгт буруутгагдаад буй ОБЕГ-ын дарга асан П.Даш, тус газрын Улсын нөөц бүрдүүлэлтийн газрын дарга асан Л.Алтангэрэл нарын гомдлыг ирэх баасан гаригт  буюу хоёрдугаар сарын 3-ны  өдрийн 09.30 цагт Чингэлтэй дүүргийн шүүхэд  хэлэлцэнэ. 

Шүүх хуралд улсын яллагчаар оролцох  О.Мөнхбаатар гадаадад ажлаар явсан тул энэ сарын 20-ны өдөр болох байсан хурал ийнхүү хойшилсон  юм. П.Даш нарт холбогдох хэргийг өмнө нь Хан-Уул дүүргийн шүүхэд хэлэлцэж байсан бол харьяаллыг нь өөрчилж, Чингэлтэй дүүргийн шүүхэд шилжүүлсэн билээ.

Хан-Уул дүүргийн шүүхээс тэднийг төрийн өмчийг хувьдаа завшсан хэрэгт гэм буруутай хэмээн үзэж, өнгөрсөн оны есдүгээр сарын 29-нд 3.6 жилийн хорих ял оноосон ч  Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулсан. Гэвч П.Даш анхан шатны шүүхийн шийдвэрийг “Хуульд нийцээгүй” хэмээн үзэж нийслэлийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан.  Түүний гомдлыг өнгөрсөн арванхоёрдугаар сард нийслэлийн шүүхэд хэлэлцэн, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосноор энэ хэрэг дахин анхан шатны шүүхээр дахин хэлэлцэхээр болоод байгаа юм. 

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж