Нулимс хорт хавдартай тэмцэхэд тусална

Хуучирсан мэдээ: 2012.01.30-нд нийтлэгдсэн

Нулимс хорт хавдартай тэмцэхэд тусална

Калифорнийн их сургуулийн эрдэмтэд хүний нулимсанд байдаг бактерийг устгах чадвартай  бодис хорт хавдартай тэмцэхэд тусална гэж мэдэгдсэн тухай Science сэтгүүлд бичжээ.

Нобелийн шагналт эрдэмтэн Александр Флеминг нулимс бактерийг устгах чадвартай уургийн нэгдлийг агуулж байдгийг анх нээсэн юм. Харин тэрээр энэ нэгдэл хэрхэн бактерийг устгахыг тайлбарлаж чадаагүй ажээ.

Химийн болон молекулын биологийн салбарын эрдэмтэд, нулимс нүдэнд орсон бактерийг устгах процессыг судлах маш жижиг хэмжээтэй транзистор бүтээсэн. Энэ транзисторын тусламжтай судалгаагаар хүний молекулын уургийн өвчлөлийг эмчлэх болон хор хөнөөлтэй бактерийг устгах аргыг нээгээд байгаа юм. Хорт хавдрын эхний үед өвчин үүсгэгч молекулыг энэ аргаар эмчлэхэд зардал бага орохоос гадна түргэн хугацаанд үр дүнтэй эмчилгээ хийж болно гэж эрдэмтэд үзэж байна.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж