
Түүнчлэн энэ удаагийн хуралдаанаар Хяналт шалгалтын объектыг эрсдэлийн ангилалд хамааруулах шалгуур үзүүлэлт батлах тухай, УИХ-ын гишүүн С.Оюуны санаачлан боловсруулсан Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн хамгааллын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн төсөл, УИХ-ын гишүүн З.Алтай нарын санаачлан боловсруулсан Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн төслийг тус бүр авч хэлэлцэх аж. Төсвийн байгууллагын албан хаагчдын цалин, Нийгмийн даатгалын болон нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, зарим тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэхтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Төсвийн орлого, зарлагын улирлын чанартай зөрүүг нөхөх зорилгоор Монголбанкнаас зээл авах эрх олгох тухай Засгийн газрын тогтоолын төсөл, Монгол Улсын 2012 оны Төсвийн тухай болон холбогдох бусад хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл зэрэг асуудал энэ удаагийн хуралдаанаар хэлэлцэгдэх юм байна.