Мөсөн авирагчид 900 евротой

Хуучирсан мэдээ: 2012.01.30-нд нийтлэгдсэн

Мөсөн авирагчид 900 евротой

БНСУ-д болсон мөсөнд авиралтын спортын Дэлхийн цомын тэмцээнд Монголын тамирчид амжилттай оролцлоо. Хурдны төрөлд 24 орны 49 тамирчин өрсөлдсөнөөс Д.Мөнхбаяр 27, Л.Нямбаяр 28, Г.Буянт 31 дүгээр байрт орж, багаараа 12 дугаар байр эзэлсэн бол техник авиралтын төрөлд долоон орны багийн өмнө гишгэжээ. Монгол Улсын багийг Багануур дүүргийн БТСХ, Орхон аймаг, “Алтай” төв клуб, Спортын авиралтын холбооны уулчид бүрдүүлж, Уулчдын үндэсний холбооны тэргүүлэгч гишүүн Д.Батжаргал, Д.Ганбаатар нар ахалсан юм. Дэлхийн цомын тэмцээнд хоёр дахиа өрсөлдсөн монголчуудын амжилтыг олон улсын холбооноос сайшааж 900 еврогоор шагнажээ. Манай тамирчдыг ирэх дөрөвдүгээр сард БНХАУ-д болох тэмцээн хүлээж байна.

“Өдрийн шуудан” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж