Уг хэрэгт “Монгол газар” компанийн Бизнесийн хөгжил хариуцсан дэд захирал У.Даш, “Алтан дорнод Монгол”-ын үйл ажиллагаа эрхэлсэн дэд захирал Ч.Бямба нарын 20 гаруй хүнийг сэжигтнээр тооцон шалгаж байгаа аж. Түүнчлэн Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг дарга, ИТХ-ын дарга зэрэг албан тушаалтныг холбогдуулан шалгасан байна.
У.Даш, Ч.Бямба нар болон аймгийн удирдлагууд нь “Алтан дорнод Монгол”, “Монгол газар” компанийн үйл ажиллагаа явуулж байсан талбайг нөхөн сэргээнэ хэмээн бие биедээ худалдаж, хууль бусаар алт олборлож байжээ. Тэднээс лиценз худалдаж аваад хууль бусаар алт олборлож байсан компаниудын эзэд энэ хэрэгт сэжигтнээр тооцогдсон байна.
Тухайлбал, дээрх газарт үйл ажиллагаа явуулдаг “Монгол газар”, “Алтан Дорнод Монгол” ХХК-ийнхан дээрх багийн нутаг дахь ашиглалтын талбайдаа алт олборлох үйл ажиллагаа явуулахаа 2008 онд больсон ч нөхөн сэргээлт хийлгэх нэрийдлээр 50 гаруй жижиг аж ахуйн нэгжид талбайгаа худалдаж, хууль бус үйл ажиллагааг өөгшүүлсэн хэрэгт буруутгаж байга аж. Нийт арав гаруй хавтаст хэрэгтэй прокурор танилцаж эхэлжээ.