Своп хэлцэл: тухайн өдрийн ханшаар валют худалдан авч, худалдаад, ирээдүйн тохиролцсон ханшаар мөн худалдах болон худалдан авах арилжааны хоёр хэлцлийг хэлэх ажээ.
Форвард хэлцэл: талуудын хэлцлийн дагуу валютыг тохирсон үнээр тодорхой хугацааны үнээ дараа худалдах болон, худалдан авах. Өөрөөр хэлбэл ирээдүйд гүйцэлдэх далд хэлцэл ажээ. Хэлцэл хийж байсан тухайн үеийн ханшийг ирээдүйд хадгалж үлдэх.
Эдгээр хэлцлийн зорилго нь аливаа бүтээгдэхүүний ханшийн эрсдэлээс хамгаалах, богино хугацааны төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг хангах, байгууллага аж ахуй нэгжүүд валютын урсгалаа зохицуулахад дэмжлэг үзүүлэх юм байна.
Сургалтын чиглэсэн зорилтот бүлэг болох шатахуун импортлогч нар аливаа арилжааны банктай зөвшилцөлд хүрсэнээр дээрх хэлцлийг байгуулах боломжтой гэнэ. Үндсэндээ энэхүү хэлэцээрүүдийг амьдралд ойртуулах нэгэн хэрэглүүр бол аж ахуй нэгжүүд банктай харилцах харилцаа ажээ.
Өнөөгийн шатахуун импортлогч компаниуд валютаа банкинд байршуулахдаа своп болон форвард хэлэлцээр хийж, ирээдүйд хөөрөгдөх шатахууны үнэд хязгаарлалт хийх боломжтой юм байна. Тухайлбал, хэлэлцээрээ хийсэн бол валютын ханш ирээдүйд нэмэгдвэл өндөр үнээр валютыг худалдан авч шатахуунаа импортлохгүйгээр, хэлэлцээр хийж байсан тухайн цаг үеийнхээ ханшаар валютыг худалдан авах юм. Ирээдүйд өсөх валютын ханшийг эс тооцон хэлэлцээр хийж байсан доогуур ханшаар тухайн арилжааны банкнаас худалдан авах бололцоотой ажээ. Энэхүү сургалтанд оролцогсод энэхүү хэлцлийн тухай ихээхэн сонирхож байсан бөгөөд одоо цагт хэрэгтэй хэлцэл байна хэмээн онцолж байсан юм.