Улсын драмын театрын “өндөр” М.Түвшинг мэдэхгүй хүн үгүй биз ээ. Түүхэн болон орчин үеийн залуусын хайр дурлалын сэдэвт кино драмын жүжигт байнга тоглож байдаг жүжигчин Түвшин энэ онд шинэчлэл хийж, шинэ эхнэр авч улс төрд өөрийн байр сууриа илэрхийлэхээр МАХН-д элсчээ. Тэрбээр МАХН-ын батлахыг гардан авч Залуучуудын холбооных нь Удирдах зөвлөлийн гишүүн болсон гэнэ. Түүний энэхүү сонголтод Ардын жүжигчин Л.Гантөмөр гуай нөлөөлсөн гэнэ. Ямартай ч МАХН-ын нэгэн нэр дэвшигч буюу драмын “өндөр” Түвшин, МАН-ын хамгийн өндөр гишүүн Шаравжамцтай хамт нэг тойрогт өрсөлдөх сурагтай байна.
Эх сурвалж: www.mminfo.mn