Өргөтгөсөн худалдаагаар 374 тонн мах худалдаалжээ

Хуучирсан мэдээ: 2012.01.30-нд нийтлэгдсэн

Өргөтгөсөн худалдаагаар 374 тонн мах худалдаалжээ

Нийслэлийн иргэдийн хүнсний хэрэгцээнд зориулж нөөцийн махны өргөтгөсөн худалдааг өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгуулсан.

Нийт 17 байрлалд 374,4 тонн мах худалдаалсан байна. Үүний 50 хувийг жижиглэнгээр 50 хувийг нь гулуузаар нь худалдаалсан аж. Үхрийн мах 22, хонины мах 265, ямааны мах 86 тонныг тус тус худалдаалжээ.

Махны үнэ зах зээл дээр өндөр үнэтэй байгаа учраас нөөцийн махны худалдаа иргэдийн хэрэгцээг хангаж чадсан гэж албаныхан үзэж байна. Мөн энэхүү үзэсгэлэнг сар бүр зохион байгуулах бөгөөд ирэх сарын 10-12-ны өдрүүдэд буюу цагаан сарын баярын өмнө мөн өргөтгөсөн худалдааг зохион байгуулах юм байна.

Энэ жилд нийслэлд 12 мянган тонн мах нөөцөлсөн бөгөөд хавар хүртэл махны үнийг тогтвортой байлгах боломжтой гэж албаныхан үзэж байгаа аж. 

Ш.Чимэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж