“Жобс бид хоёр “эвтэй” өрсөлдөгчид байсан”

Хуучирсан мэдээ: 2012.01.30-нд нийтлэгдсэн

“Жобс бид хоёр “эвтэй” өрсөлдөгчид байсан”

Микрософтыг үндэслэгч Билл Гэйтс Телеграфт сонинд өгсөн ярилцлагадаа Стив Жобстой ямархуу харилцаатай байсан тухайгаа дэлгэжээ.

Тэд нэг хэсэг ширүүхэн өрсөлдөгч байсан ба тэдний дунд бага зэргийн зөрчил байсан гэнэ. Харин тэр Микрософтыг орхин явснаар бүх зүйл өөрчлөгдөн тэд энгийн харилцаатай хамтрагчид болж, зарим зүйлийг хамтдаа хийх үе байжээ.

Жобсын бие муу байх үед Гэйтс түүн дээр очиж, уулздаг байсан гэнэ. “Бид өнгөрсөн үеүдээ дурсан, хуучилж суусаар олон цагийг өнгөрөөдөг байсан” хэмээн Гэйтс ярьжээ.

Мөн Билл Apple-ийг үндэслэгч Стив Жобст зориулсан “ийм оргилд хүрсэн компани босгосондоо өөрөөрөө бахархах хэрэгтэй” гэсэн утга захидал илгээсэн аж. Жобсын үхлийн дараахан талийгаачийн эхнэр Лоурин Гэйтс рүү ярин “Жобс таны илгээсэн захидалд үнэхээр баярласан. Тэр захидлыг байнга хажуудаа байлгаж байсан” хэмээн хэлжээ.

“Бидэнд эвлэрэх зүйл байхгүй. Бид хэзээ ч хоорондоо дайн зарлаагүй шүү дээ. Жобс бид хоёр хоёул маш сайн бүтээгдэхүүнүүд хийж байсан бөгөөд өрсөлдөөн бол үргэлж нааштай зүйл байдаг” хэмээн Билл Гэйтс хэлсэн байна.

Т.Мөнхсайхан
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж