“Морин хуур” наадмын шалгаруулалт эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.01.30-нд нийтлэгдсэн

“Морин хуур” наадмын шалгаруулалт эхэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор хоёр дахь жилдээ зохиогдож буй “Морин хуур” наадам буюу “Морин хуур 25 жил” ёслол хүндэтгэлийн ажиллагаа ирэх хоёрдугаар сарын 15-нд болох юм. Тус наамдын нэгдүгээр шатны шалгаруулалт энэ сарын 28, 29-нд болсон ба хоёрдугаар шатны шалгаруулалт ирэх сарын 12-нд болох юм байна. Энэ жилийн наадамд 60 гаруй ая зохиогч, яруу найрагчдын 80 гаруй бүтээл өрсөлджээ. Уран бүтээлчид мэрэгжлийн, нийтийн, эстрадын бүхий л төрлөөр өрсөлдөх юм. Тус наадмын тэргүүн шагнал хүртсэн уран бүтээлч гранпри шагнал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн цом, БСШУЯ-ны сайдын нэрэмжит цом, мөнгөн шагналын эзэн болно. Мөн оны шилдгээр есөн дууг шалгаруулж, шилдэг дууны өргөмжлөл, дурсгалын морин хуур, мөнгөн шагналаар шагнах юм.

А.Зул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж