ХӨДӨЛМӨРИЙН НӨХЦӨЛ МЭРГЭЖЛИЙН ӨВЧИН СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ НЬ ЯВУУЛЫН СУРГАЛТ ХИЙХ АВТОБУСТАЙ БОЛЛОО
2011оны 10 дугаар сарын 19 өдөр Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, БНСУ-ын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн агентлаг явуулын сургалт хийж автобус ашиглах тухай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан байна.
Энэ ажлын хүрээнд БНСУ-ын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн агентлаг нь Хөдөлмөрийн нөхцөл, мэргэжлийн өвчин судлалын үндэсний төвд 2012 оны 01 дүгээр сарын 2-ны өдөр явуулын сургалт хийх автобус хандивласан юм. Тус төв нь автобустай болсоноор орон нутагт сургалт зохион байгуулах бүрэн боломжтой болж байгаа юм.
Эх сурвалж: www.munkhchuluun.org