Энэхүү хуулийг санаачлагч конгерссийн гишүүн Lamar Smith өдгөө интернет хэрэглэгчдийн дунд дэлхийн хэмжээний үзэн ядагдсан од болж чадсан байна. Юун Justin Bieber, юун Edvard, Bella.
Уг хууль хэдийгээр батлагдаагүй ч энэ талын үйл ажиллагаа эрчимтэйгээр сэргэж зарим нэг сайтууд хаагдаад байгаа юм. Бидний сайн мэдэх Megaupload болон Mega-аар эхлэсэн бусад сайтууд нь үүний нөлөөгөөр АНУ-н засгийн газар, Холбооны Мөрдөх Товчооныхон хааж үүсгэн байгуулагчдыг нь баривчилсан байна.
Энэ үйл ажиллагаа нь дэлхийн хамгийн хүчирхэг хакерыг бүлэглэлээр нэрлэгдээд байгаа Anonymous-г томоохон хэмжээний халдлага хийхээ зарлахад хүргэв. Тэд "Бид энэ удаад Megaupload сайтыг хаахад гол нөлөө үзүүлсэн Universal Music, RIAA, MPAA, болон АНУ-н шүүх зэрэг засгийн газрын нөлөө бүхий сайтууд руу довтолно" гэж мэдэгджээ.
Үүний зэрэгцээ facebook-г ч томоохон дайралтаар дайлаар мордох талаар яриа гарсан ч энэ нь худал болох нь саяхан тэдний хийсэн мэдэгдлээр батлагдсан юм.