
Европын холбооны Засгийн газрууд төсөвөө тэнцвэржүүлэхээр зардлаа танаж эхэлсэн ч тус бүсийн эдийн засаг энэ онд дэлхийн эдийн засгийн хямралын эхний үед орно гэж таамаглах хүн олон байгаа юм. Гэвч санхүүгийн хэт чанга бодлого хямралыг улам дордуулж мэдэх юм. Грекийг өрийн хямралаас гаргах гарц олоогүй байхад өнгөрсөн долоо хоногт Португалийн зээлжих эрх нэмэгдэж шинэ рекорд тогтоосон нь эдийн засагчдын санааг зовоож эхэлжээ. Европын холбооны дээд хэмжээний уулзалтын үеэр Европын санхүүгийн тогтвортой байдлыг хангах механизм байгуулах гэрээг дэмжих асуудал сөхөгдөх бололтой. Супер Марио хэмээн нэрлэж буй уг санг Европын санхүүгийн системийг хямралаас хамгаалахын тулд байгуулахаар төлөвлөж байгаа билээ. Европын холбооны удирдагчид санхүүгийн тогтвортой байдлыг хангах механизм байгуулах асуудлаар зөвшилцөлд хүрч чадвал ирэх гуравдугаар сард болох ээлжит дээд хэмжээний уулзалтаар гэрээнд гарын үсэг зурах юм байна.