Чуулган ирэх сарын 10-нд өндөрлөнө

Хуучирсан мэдээ: 2012.01.30-нд нийтлэгдсэн

Чуулган ирэх сарын 10-нд өндөрлөнө

УИХ-ын намрын чуулган хэзээ завсарлах талаар УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдоржоос тодрууллаа.

-Намрын чуулган өндөрлөх дөхөж байна уу. Хуулиар тодорхой хоног зааснаас хойш завсарлах хугацаа баримжаатай болсон байх аа?

-УИХ-ын намрын чуулганаар нэлээд их ачаалалтай ажиллаад завсарлах тийш хандаж байна. Ирэх хоёрдугаар сарын 10-нд өндөрлөнө гэдгийг албан ёсоор хэлье. Хуулийн хугаацаанд нь чуулганыг завсарлуулна. УИХ-ын даргын удирдлагын зөвлөл дээр ингэж шийдээд байгаа.

-УИХ Засгийн газарт шаардлага тавьж ажиллуулах сурагтай байсан?

-Намрын чуулганаар Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, чиглэл болсон олон хуулийг баталсан. Одоо Засгийн газраа ажиллуулна. Засгийн газар ирэх хаврын чуулган хүртэл нэлээд ажиллах шаардлага байна гэж үзэж байгаа. Өнөөдөр Засгийн газрын өмнө хийх ёстой ажил асар их байгааг олон нийт ч хэлж байна. УИХ ч хэлж сануулж байгаа гэв.

Тэрбээр ойрын үед хэвлэлийн бага хурал зарлаж намрын чуулганаар хийсэн ажил болон хэлэлцэхээр үлдээд байгаа асуудлуудын талаар мэдээлэл өгнө гэлээ.

Д.ОЮУН

            

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж