“Манай утга зохиол жинхэнэ заваарч гүйцлээ”

Хуучирсан мэдээ: 2012.01.30-нд нийтлэгдсэн

“Манай утга зохиол жинхэнэ заваарч гүйцлээ”

Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч, судлаач Долгорын Цэнджав ийнхүү хэлэв. “Хүн бүхэн ном гаргадаг болж. Дуучид ямар муухай адилхан хоолойгоор дуулж байна аа. Үг нь ямар муухай байна аа. Одоо цагийн дууны үгийг үнэхээр би үзэн ядаж байна” хэмээн тэрбээр “Зохист аялгуу” сонины шинэ дугаарт өгсөн ярилцлагадаа өгүүлжээ. Тэрбээр цааш нь “Манай утга зохиол гэж ёстой нэг жинхэнэ заваарч гүйцлээ шүү дээ. Бүр эрээ цээр алга. Жүжиг хөгжиж байна гэж гээд яриад л байх юм. Одооны жүжиг ч дээ албан газарт билетээ хүчээр шахаж байж л нэг юм тоглож байна шүү дээ. Утга зохиол, урлагийг хэтэрхий их арилжааын тал руу оруулах гээд байх юм” гэсэн байна.

Сонины энэ удаагийн дугаарт мөн доктор А.Мөнх-Оргил, Ш.Баттөр нарын бичсэн Монголын кино урлагийн өнөөгийн байдлын тухай шүүмж нийтлэгджээ. “Хүнд хэцүү бүхнийг өөр дээрээ үүрсэн зовлонгийн туйл болсон амьдрал, эв хавгүй аллага, садар самуун, хэт их хээнцэрлэл, хөнгөн зугаа, хоосон марзагнал зэрэг манай үндсэн сэдэв, дэвсгэр нь зүгээр л үзэгчдийн сэтгэлгээний доройтлын толь божл байна” хэмээн энэхүү шүүмжид дүгнэжээ. Түүнчлэн сэтгүүлч Н,Гантулгын бичсэн Төрийн шагналт Б.Догмидын тухай “Хэц дээр ульж буй чоно” нэртэй хөрөг нийтлэлийг энэхүү дугаараас уншиж болох нь.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж