Евробүсийн таван орны зэрэглэлийг буурууллаа

Хуучирсан мэдээ: 2012.01.30-нд нийтлэгдсэн

Евробүсийн таван орны зэрэглэлийг буурууллаа

Зэрэглэлийн “Fitch” агентлаг Евробүсийн таван орны зэрэглэлийг бууруулжээ.

Итали, Испани тэргүүтэй орнууд эдийн засгийн хямралдаа зохих арга хэмжээг авч чадаагүй хэмээн ийн бууруулсан байна. Италийн үнэлгээг хоёр хэрчлээсээр багасгасан бол Испанийн зэрэглэл хоёр төвшний хамгийн доод үнэлгээнд шилжлээ.

Тус хоёр орноос гадна Бельги, Словени, Кипр зэрэг орны үнэлгээг бууруулсан юм. Харин энэ удаад Бүгд найрамдах Ирланд улсын санхүүгийн салбарт анхааруулга өгчээ. “Өнөөдрийн үнэлгээ бууруулалт нь эдгээр улсуудын макро санхүүгийн тогтворгүй байдалд илгээж байгаа арга хэмжээ” хэмээн “Fitch” агентлагийнхан хэлэв.

Одоогоор үнэлгээний гурван том агентлагийн хоёр нь Итали, Испани, Словени, Кипр зэрэг орнуудын зэрэглэлийг бууруулчихаад байна. Өмнө нь “Standard & Poor"s” агентлаг Евробүсийн есөн орны зэрэглэлийг бууруулж дэлхий нийтээр шуугиан дэгдээгээд байсан юм. Франц, Австри, Мальта, Словак, Словени, Итали, Испани, Кипр, Португаль зэрэг орнуудын үнэлгээг бууруулсан. Эдгээр орнуудаас Францын зэрэглэлийг л нэг хэрчлээсээр хязгаарласан аж.

Итали, Испани, Кипр, Португаль зэрэг орнуудын зээлийн үнэлгээг хоёр хэрчлээсээр багасгажээ. Зөвхөн Герман л ААА үнэлгээгээ хадгалж үлдсэн аж. Евробүсийн тэргүүнүүд хямралын талаар авч хэрэгжүүлсэн ажлыг буруу зохион байгуулсан хэмээн үзэж байна. Улмаар S&P агентлаг тус орнуудын зээлийн үнэлгээг яаралтай бууруулах шаардлагатай гэж үзжээ.

Одоогоор Евробүсийнхэн эдийн засгийн чуулга уулзалт хийж байгаа бөгөөд Эдийн засгийн олон улсын форум дээр Олон улсын валютын сангийн тэргүүн Кристин Лагарде “Хувь хүн бүрийн хэрэггүй зарцуулалт эдийн засгийн өсөлтөд тушаа болж байна. Тиймээс хүн бүр илүү зарцуулалтаа багасгах хэрэгтэй” гэдгийг онцолж байсан аж.

Мөн “Хямралд ихээр өртсөн орнуудад хамгийн хэрэгтэй зүйл бол тэдний зээлийг багасгах явдал. Гэвч энэ нь эргээд дэлхий нийтийн эдийн засгийн өсөлтөд садаа болж байгаа. Эдийн засаг эрсдэлд орж, буурч байгаа энэ үе бол санхүүгийн арга хэмжээ авч, барьж авах мөчлөг мөн” хэмээн Америкийн эрдэнэсийн сангийн нарийн бичгийн дарга Тим Гейтнэр хэлж байсан аж.

Тэрбээр “Өнгөрөгч баасан гарагт улс төр, бизнесийн тэргүүнүүд уулзалт хийн хэлэлцсэн. Эрсдэл нүүрлээд байгаа энэ үед санхүүгийн эдгээлт хийх хамгийн оргил мөч бол өнөөдөр гэдгийг хэлэлцсэн” хэмээсэн байна.

http://www.mminfo.mn/
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж