Хоёр сумын засаг дарга, багийн дарга нар болон малчдын төлөөлөл 50 гаруй иргэн хамрагдсан энэ сургалтаар:
- Байгалийн тодорхой баялгийг хариуцан хамгаалах, ашиглах, эзэмших талаар иргэдийн нөхөрлөлийн баримтлах журмын танилцуулга
- Нөхөрлөлүүд байгаль хамгаалах үйл ажиллагааны хөтөлбөр боловсруулах арга зүй
- Нөхөрлөлийн менежментийн төлөвлөгөө боловсруулахад баримтлах чиглэл, анхаарах асуудлууд
- Заган ой, түүний биологийн онцлог, амьтан ургамал, тарьж ургуулах аргачлалын талаар мэдээлэл өгч, оролцогчдын санал хүсэлтийг сонсов.
Сургалтын үеэр Гурвантэс сумын малчид тулгамдсан асуудлаа хэлэлцсэн ба энэ үеэр дараах санал шүүмжүүд гарлаа. Үүнд:
- Уул уурхайгаас болж бэлчээр сүйтгэгдэж, хөрсний эвдрэл ихэсч, тоосжилт нэмэгдсэн.
- Усны түвшин доошилж, олон гар худаг ширгэсэн, цөлжилт эрс нэмэгдсэн.
- Загийг түлшинд их хэрэглэж байна.
- Олон салаа зам гарснаас дуу чимээ ихэсч, ан амьтад дайжиж байна.
- Цөлийн бүсийн нутагт мод тарих ажилд санхүүжилт дутагдаж байна.
Уг сургалтыг зохион байгуулснаар нутгийн иргэд байгаль орчныг хамгаалах мэдлэгтэй болж, тулгамдаж байгаа асуудлынхаа талаар дэлгэрэнгүй ярилцан, гарах арга замын нэг болох нөхөрлөл байгуулах хүсэлтээ илэрхийлж байлаа. Иймд нөхөрлөл байгуулах хүсэлт, үйл ажиллагаа, танилцуулга, хурлын шийдвэр, материалаа 2012.3.1–ний дотор аймгийн БОАЖГ-т ирүүлэхийг нөхөрлөлийн ахлагчдад даалгалаа гэж Өмнөговь аймгийн БОАЖГ-ын мэргэжилтэн О.Мөнхзаяа мэдээллээ.