"Мөнхчулуун" сангаас санаачлан Сүхбаатар аймагт зохион байгуулсан “Нутгийн хөгжлийн төлөө хамтдаа” сургалтанд нийтдээ 13 сумын 750 гаруй ард иргэд хамрагдлаа.
Нийгэм хувьсч, зах зээлийн өрсөлдөөн эрчимжсэн өнөө үед хүн хэрхэн өөрийгөө хөгжүүлэх, эерэгээр сэдэлжүүлэх, бүтээлч байх вэ, зөв бодол үйлдэл нутгийн хөгжилд хэрхэн нөлөөлөх талаар мэдээлэл өгсөн нь ард иргэдэд бодомж төрүүлж дотоод сэдлийг нэмэгдүүлсэн ач холбогдолтой сургалт болсон юм. Нутгийн иргэд тун идэвхитэй оролцож үзэл бодлоо хуваалцан сургалтаас олон зүйлийг ухаарж шинийг сонслоо хэмээж байлаа.
Энэхүү сургалт хэлэлцүүлгийг R&D судалгаа хөгжлийн төвийн зөвлөх багш нар хийсэн бөгөөд манай хамт олонд Сүхбаатар аймгийн нутгийн зон олон талархал илэрхийлж дараа дараагийн хийх ажил үйлст амжилт хүсч байлаа.
Эх сурвалж: www.munkhchuluun.org