
Иймээс ирэх гуравдугаар сарын 7-нд “АСА” циркт бие даасан уран тоглолт хийхээр бэлтгэл ажилдаа орсон байна. Эхчүүд, бүсгүйчүүдтэйгээ Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг хуваалцаж байгаа тул дуун бэлэг хүргэх үүднээс Гавьяат жүжигчин Х.Болормаа, Соёлын тэргүүний ажилтан, дуучин Р.Дэлгэрмаа нартай хамтран “Эхийн ариун сэтгэл” дууг шинэчлэн дуулжээ. Үүнийг нь хөгжмийн найруулагч нь “Гурван маа хамтран дуулсан анхны тохиолдол” хэмээн хошигноод авна лээ.
С.Сүндэр