Импортлогчдын зөвлөлийн хурал эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.01.30-нд нийтлэгдсэн

Импортлогчдын зөвлөлийн хурал эхэллээ

Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Импортлогчдын Зөвлөлийн хурал өнөөдөр 11.00 цагт Танхимын байрны 507 тоотод эхэлсэн юм. Нийт гишүүд бизнес эрхлэгчдийг энэхүү хурлаар гадаад худалдаа эрхлэх явцад тулгарч байгаа хүндрэл бэрхшээл, аливаа давхардсан дүрэм журам, саад бэрхшээлийн талаар хэлэлцэж санал авах юм байна. Энэхүү боломжийг ашиглан тулгараад байгаа асуудлынхаа талаар хэлэлцэж, шийдвэрлэж болох хувилбаруудын талаарх саналаа өгөх боломжтой юм байна. Мөн саяхан боловсруулсан "Монгол Улсад бизнес хийх замын зураглал"-ыг сурталчлах ажээ. Импортлогчдын зөвлөлийн шийдвэрлэх чухал асуудлуудын нэг нь шатахуун импортлогчидтой холбоотой цаг үеийн сэдвээр ярилцах ажээ.

А.Зул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж