Инновацийн тухай хуулийг танилцуулна

Хуучирсан мэдээ: 2012.01.30-нд нийтлэгдсэн

Инновацийн тухай хуулийг танилцуулна

УИХ дээр Инновацийн тухай хууль батлагдах гэж байгаатай холбогдуулан өнөөдөр ШУТИС дээр танилцуулах хурал болох юм байна. Хуралд ШУТИС-ийн багш нар болон ҮХШХ-ны төлөөлөгчид оролцож, инновацийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх ажээ. Инновацийн тухай хууль батлагдсанаар мэдлэгт суурилсан эдийн засаг хөгжих боломж бүрдэх юм. Өөрөөр хэлбэл, эрдэмтдийн судалгаа, шинжилгээний ажлын үр дүнд бий болсон шилдэг бүтээлийг эдийн засгийн эргэлтэд оруулах эрх зүйн орчин бүрдэх аж. Тийм ч учраас инновацийн тухай хуулийг Монгол Улсын цаашдын хөгжилд жинтэй хувь нэмэр оруулах хууль хэмээн мэргэжилтнүүд үнэлж байгаа юм. Танилцуулах уулзалт 15.00 цагт ШУТИС-ийн байранд болно.

Л.Дэлгэр
http://www.mminfo.mn/
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж