
-“Хоёр жилийн өмнөөс мессеж бичиж сурсан. Тийм болохоор гайгүй л байна. Миний үеийнхэн чинь би л нэг өвгөн хүн гэсэн шиг таяг, сүүтэй цайнаас салахгүй юм. Эмээ нь тийм хүн биш ээ.
-“Өнөөдөр сайхан цай хийцэлж, борцтой банштай идлээ. Хөлс гараад сайхан байна шүү… facebook-чид минь ээ, сайн уу? Муу эмээдээ сайн зааж, зөвлөж өгөөрэй. Мунгинана шүү” гэж ирээд л интернетийн андуудтайгаа илэн далангүй ярилцдаг Зурагтын Долгор эмээг найзаа болгоорой.
М.Урин