Хуучирсан мэдээ: 2012.01.30-нд нийтлэгдсэн

Вердийн анхны дуурь

1939 онд “Ла Скала” театрт олонд танигдаагүй хөгжмийн зохиолч Ж.Вердийн анхны дуурь “Оберто”-г тогложээ. Төдийлөн өндөр амжилт үзүүлээгүй ч хөгжмийн зохиолч нь дараагийн хагас зуун жилийн хугацаанд 30 гаруй дуурь бичин, “Аида”, “Травиата”, “Риголетто” зэрэг сонгодог урлагийн ноён оргилууд болсон гайхамшигт бүтээлүүдээ туурвин түүхэнд нэрээ мөнхлөн үлдээсэн билээ.

Харин анхны дуурь сүүлийн жилүүдэд бараг тоглогдоогүй байна. АНУ-ын Филадельфид байдаг Дуурийн дуулаачдын академиас зохион байгуулан уг дуурийг концертийн хэлбэрээр “Де Гранд” театрт өнгөрөгч бямба гаригт тоглов. Үе үехэн “Травиата”-гийн удиртгал хөгжмийг санагдуулах аялгуу бүхий уг дуурийн дөрвөн гол дүр болох, дөрвөн өөр хоолойн дуучид өөр өөрсдийн хоолойн гайхамшгийг мэдрүүлэн дээд, доод өнгийг хоршуулан дуулав. Ялангуяа “Метрополитан” театрын консулын нэрэмжит шагнал хүртэж байсан сопрано хоолойт Мишель Жонсон мэргэжилтнүүдээс өндөр үнэлгээ авлаа.
“Оберто”-г маргааш “Синтениел” танхимд дахин тоглоно.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж