Улсын хэмжээнд одоогоор хэрэглэх боломжгүй болсон 700 орчим цахилгаан шат байдаг гэнэ. Өнгөрсөн баасан гаригт болсон Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэд хэдэн асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсний нэг нь дээрх цахилгаан шатуудыг шинэчлэх асуудал байлаа. Энэ жил улсын төсвөөс 5.5 тэрбум төгрөг гаргаж, нийслэлийн 100 гаруй цахилгаан шатыг шинэчлэхээр боллоо. Энэ онд Баянгол дүүрэгт 50 орчим, Сүхбаатар, Сонгинохайрханд тус бүр 20 гаруй цахилгаан шатыг шинэчлэхээр болсон байна. Хан-Уул дүүрэгт ашиглалтын хугацаа дууссан цахилгаан шат байхгүй гэнэ. Харин Чингэлтэйнхийг шинэчлээд бараг дууссан талаар тэд дуулгалаа. Нэг цахилгаан шат 40 орчим сая төгрөгийн үнэтэй. Дээрх 5.5 тэрбум төгрөгөөс үлдсэнийг нь цахилгаан шат засах мэргэжлийн хүн бэлтгэх, энэ чиглэлээр сургалт явуулдаг нэгдсэн байгууллагатай болоход зарцуулах саналыг СӨХ-ийнхөн Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанд тавьсан байна.
А.Зул