“Монгол тэмээ-2012” наадам болно

Хуучирсан мэдээ: 2012.01.30-нд нийтлэгдсэн

“Монгол тэмээ-2012” наадам болно

Дорногвь аймагт хоёр жил тутамд нэг удаа зохион байгуулдаг тэмээний баярыг ирэх хоёрдугаар сарын 10-12 нд Сайншанд хотноо зохион байгуулахаар аймгийн Засаг даргын орлогч Ж.Галбадрахаар ахлуулсан ажлын хэсэг бэлтгэл ажилдаа оржээ. Энэ наадмаар тэмээн поло тэмцээн, шилмэл буур, ингэ,буухиа тэмцээн, сайхан хос шалгаруулах зэрэг уралдаануудыг явуулах юм байна. Тэмээн сүргийн тоо чансааг сайжруулах тал дээр аймгийн Засаг дарга П.Ганхуяг ч мөрийн хөтөлбөртөө эсэн мэнд бойжсон ботго бүрт орон нутгийн төсвөөс 5000 төгрөг олгож байгаа. Мөн Мандах суманд “Цагаан суваргын төсөл”-ийг хэрэгжүүлж буй “Мак” ХХК тус сумын малчдын ботгонд “бонус”-ыг нэг жилийн хугацаатай зарлаж, 20000 төгрөг олгохоор болсон юм. Үе үеийн аймаг орон нутгийн удирдлагаас ч тэмээн сүргийг өсгөх бодлого баримталж, олон талт арга хэмжээ, янз бүрийн урамшуулал олгосоор ирсэн. Төрөөс ч энэ талаар бас багагүй анхаарч байдгийн нэг илрэл нь саяхан мөрдөгдөж байгаа тэмээний нэг кг ноосонд урамшуулал болгож олгох 2000 төгрөг юм.

А.Зул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж