Мюнхений Баварийн пиар бишрэгчдийг нь хилэгнүүллээ

Хуучирсан мэдээ: 2012.01.30-нд нийтлэгдсэн

Мюнхений Баварийн пиар бишрэгчдийг нь хилэгнүүллээ

    Бавариа клубын Facebook-ийн зурагнууд
Мюнхений хөл бөмбөгийн “Бавариа” клубээс өнгөрсөн долоо хоногт нийгмийн сүлжээнүүдээр явуулсан пиар арга хэмжээ туйлын амжилтгүй болсны улмаас шүтэн бишрэгчид нь мянган мянган хилэгнэсэн зурвасыг илгээжээ.

The Drum порталд бичсэнээр, “Бавариа” клуб дэлхийн нэгэн шилдэг довтлогчтой гэрээ байгуулах төлөвлөгөөтэй байгаа тухайгаа мэдээлсэн юм байна. Тэгээд албан ёсны хэвлэлийн бага хурлыг 1 сарын 26-ны пүрэв гаригт клубын Facebook хуудсаар шууд дамжуулна гэж мэдэгджээ.

Үүний улмаас “Бавари”-гийн бишрэгчид Twittrer, Facebook сүлжээгээр шинэ тоглогч хэн болох талаар өргөн хийгээд урт хугацааны маргаан өрнүүлж, энэ нь дээрх сүлжээний хамгийн их хэлэлцэгдсэн сэдвийн нэг болж шалгарч чаджээ.

Гэтэл өнгөрөгч пүрэв гаригт энэхүү зарлал даажигнал байсан нь илэрсэн байна. “Бавариа” клуб ийм пиар арга хэмжээгээр тухайн хэрэглэгчийн нэр болон “8” гэсэн дугаар бүхий цамц хийх Facebook програмыг танилцуулах зорилготой байжээ.

Үүний дараа сэтгэл гонсойсон шүтэн бишрэгчид Facebook, Twitter-т хилэгнэсэн сэтгэгдлүүд бичиж эхэлжээ. Клубын захиргаа харин, “Бавариа”-д фанатууд нь хичнээн их үнэ цэнэтэйг илтгэх шинэ програмд анхаарал хандуулахыг хичээсэн юм гэсэн тайлбарыг тавихыг оролджээ.

“Бавариа” 2011-12 оны Германы АШТ-д 19 тоглолт хийж, 40 оноотой явж байгаа бөгөөд одоогоор нэгдүгээр байрыг “Шальке-04”, дортмундын “Боруссиа”-тай хуваан эзэлсэн байрлалтай байна.

Эх сурвалж: The Drum

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж