“Чи хаан ч биш, бурхан ч биш”

Хуучирсан мэдээ: 2012.01.30-нд нийтлэгдсэн

“Чи хаан ч биш, бурхан ч биш”

Ийм үгтэй нэгэн дуу YouTube-д дөрөв хоногийн өмнө тавигдсан ч даруй хагас сая хүн үзэж амжин, тус сайтын хитүүдийн нэг болоод байна. Хойд хөршийн нэгэн хамтлаг энэ дууг дуулжээ. Харин хэнд зориулсан дуу вэ? Ерөнхий сайд Путинд.

“Чи хаан ч биш, бурхан ч биш, бидэнтэй адил хүн. Найрсгаар гуйя, яваад өг” хэмээн тэд дуулах аж. Шивээсээр гангарсан залуус мөн Путинийг дарангуйлагч хэмээн дуулна. Ирэх гуравдугаар сард болох Ерөнхийлөгчийн сонгуульд түүнийг өрсөлдөх гэж буйд нь эгдүүцсэн сэтгэлээ ийнхүү илэрхийлжээ.

Бичлэгийг энд дарж үзнэ үү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж