Монголын баг шувуучлалын наадамд оролцлоо

Хуучирсан мэдээ: 2012.01.30-нд нийтлэгдсэн

Монголын баг шувуучлалын наадамд оролцлоо

Баян-Өлгий аймгийн бүргэдчдийн байгууллагын зохицуулагч Х.Нарбек, анчин Ш.Аралбай, С.Закерия нар Арабын орнуудад зохион байгуулагдсан олон улсын шувуучлалын гуравдугаар их наадамд оролцоод өнгөрсөн долоо хоногт эх нутагтаа буцаж ирлээ. Энэхүү гуравдугаар их наадамд наян орны анчин бүргэд төдийгүй ан хийдэг шонхор, харцага, элээ зэрэг бусад олон төрлийн шувуутайгаа оролцсон байна. Сонирхуулахад, Америкийн бүргэд цагаан толгойтой гэх мэт олон янз байдаг бөгөөд бие томтой Алтайн бүргэдийн алийг нь ч гүйцэхгүй гэнэ. Монголын бүргэдчидийн зохион байгуулагчид их наадам эхлэхээс өмнө урьжээ. Түүнчлэн тэдний бүргэдүүдэд ан бариулах дасгал сайн хийлгэсэн нь маш амжилттай болсон байна.

Баярын жагсаалд Монголын бүргэдчидийг хүндэтгэн жагсаалын эхэнд Арабын дэлхийд алдар цуутай хурдан морьдыг унуулан Монгол төрийнхөө далбааг намируулан алхуулжээ. Бас хотын гудамж талбайгаар явж байхдаа Баян-Өлгийн бүргэдчин хүүгийн том хөргийг энд тэндгүй өлгөсөн нь манай бүргэдчидийн нүдэнд дулаахан тусч байсан талаар тэд хуучилсан юм. Арабчууд наадамчдад тэмээний болон нохойны уралдааныг сонирхуулан ан гөрөөг шувуугаар хийхийг илүүд үздэгээ харуулжээ. Ан барьдаг сурамгай махчин шувууны тусгай байгууллага, эмнэлгийг ч улсаас тэтгэж эрүүлжүүлж байдаг аж. 

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж