Дорнод аймгийн Чойбалсан хотын хэмжээнд шинэ он гарснаас хойш хальтиргаа, гулгаанаас шалтгаалан Бүсийн оношлогоо, эмчилгээний төвдийн гэмтлийн тасагт 36 хүн хүнд, хөнгөн хэлбэрээр гэмтэн эмчлүүлжээ. Түүнчлэн шөнийн цагаар хөл, гараа хугалсан бусад эд эрхтэнээ гэмтээсэн есөн хүн ирсэн байна. Бэртсэн хүмүүсийн бэртлийн гол шалтгаан нь явганаас хальтарч унах, зарим тохиолдолд архи согтууруулах ундааг тэхрүүлэн хэрэглэснээс болж унаж, бэртсэн байна. Явган хүний зам талбай болон авто машины зам бүхэлдээ цасанд дарагдаж, хунгарласан нь иргэдийн унаж, бэртэх гол шалтгаан болжээ.
А.Зул