Францад айлчилж байгаа ОХУ-ын Ерөнхийлөгч Дмитрий Медведев Елисейн ордонд Ерөнхийлөгч Николя Саркозитай хэлэлцээр хийгээд дараа нь тэд хэвлэлийн бага хурал дээр 2008 оны Кавказын дайны дараа хоёр орны харилцаанд гарсан зөрөлдөөнийг хэсэгчлэн арилгасан гэлээ. “Надад Ерөнхийлөгч Дмитрий Медведевтай олон удаа уулзах боломж гарч байсан, би түүнд итгэдэг” гэж Саркози мэдэгдэв. Франц бол ОХУ-ын стратегийн түнш гэж тэр онцолж байна. Медведев визийн дэглэмийг хоёр орны хооронд цуцалж байгаагаа онцолжээ. Нисдэг тэрэг зөөгч Mistral хөлөг онгоцыг Францаас худалдан авах асуудлын хэлэлцээрийг тэд үргэлжлүүлсэн байна. Ийм ангиллын дөрвөн хөлөг онгоцыг Францад хийлгэх талаар тэд тохиролцжээ.