Хуучирсан мэдээ: 2012.01.30-нд нийтлэгдсэн

Манж дээлтэй Жавхлан

Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний 100 жилийн ойгоор Төрийн тулганы гал асаах ёслол дээр дээлийнхээ зах, нударгыг тасчин хөсөр хаяж манжийн ёс заншлаас үүрд татгалзахаа тангарагласан Гавьяат жүжигчин С.Жавхлан телевизийн дэлгэцнээ гэнэт мөнөөх ад үзсэн дөрвөлжин энгэрт, хоолой “боосон” захт дээлтэйгээ гарч ирэх нь тэр. Үүнээс хойш, түүнээс цааш гагцхүү нуман энгэрт монгол дээлээ өмсөнө хэмээж байсан дуучин маань саяхан В телевизийн “Томчуудаас асуух асуулт” нэвтрүүлэгт “манж” дээлтэй оролцож багачуудын асуултад хариулав.

Даанч балчир хүүхдүүд тулдаа чимээгүй өнгөрсөн болохоос томчууд байсан бол “Яагаад дахин өмсөхгүй гэж Төрийн тулганы галын дэргэд андгайлсан манж дээлээ тангараг зөрчин өмсч ирэв” гэсэн хатуу асуултыг тавих байсан биз.

Дуучин маань дээлийнхээ захыг тасдаж дуусаагүй, тэгээд нэвтрүүлэгт орох гэж сандраад захтай дээлтэй гараад ирсэн юм болов уу. Уг нь “Монгол хүний за андгаар буй” гэсэн үг байдагсан.

                                Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж