Циркийн уран нугараач охиныг зодсон хэрэгт буруутгагдаад буй багш Г.Энх-Амгаланг өнөөдөр Хан-Уул дүүргийн шүүхэд 14.00 цагт шүүнэ. Түүнийг шүүх хурал энэ сарын 17-нд болох байсан ч хохирогчийн өмгөөлөгч шүүх бүрэлдэхүүнд хүсэлт тавьснаар өнөөдрийг хүртэл хойшлуулсан юм. Түүнийг Эрүүгийн хуулийн 181.3-т зааснаар онц аюултай гэмт хэрэгтэн, түүнчлэн зэвсэг, зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэж үйлдсэн, мөн 100.2-т зааснаар байнга зодох буюу тарчлаах шинжтэй бусад үйлдэл хийсэн гэсэн үндэслэлээр буруутгаж байгаа. Хэрвээ түүний гэм буруутай нь тогтоогдвол 5-8 жилийн хорих ялаар шийтгэх аж. Хуралд шүүгчээр Х.Нарантуяа, улсын яллагчаар О.Гэрэл нар оролцох юм байна.