газар нүүрсний салбарт ойрын хорин жилд 120 тэрбум ам.долларын хөрөнгө оруулахаар
төлөвлөж буйгаа мэдэгджээ. Тус улсын энэхүү бодлого нь дотоод болон гадаадын
өсөн нэмэгдэж буй нүүрсний зах зээлийг хангах зорилготой нь холбоотой юм. Уг
хөрөнгө оруулалтын дүнд Оросын нүүрсний салбарын бүтээмж 30 хувиар нэмэгдэх юм
байна. Одоогоор тус улсын нүүрсний жилийн олборлолт 336 сая тонн байгаа бол,
энэхүү хөрөнгө оруулалтын дүнд уг үзүүлэлт 430 сая тонн болох ажээ.
Гэхдээ энэхүү
үлэмж хэмжээний хөрөнгө оруулалтын зөвхөн 8.1 тэрбум ам.долларыг Засгийн газар “даах”
тухай тус улсын Ерөнхий сайд Путин мэдэгдэж байсан юм. Харин үлдсэн хэсгийг нь
уул уурхайн хувийн компаниуд гаргах ажээ.
Путин мөн “Нүүрсний
компаниуд, бусад дагалдах салбарынхан, мөн тээвэрлэлтийн дэд бүтцийн
салбарынхан өсөн нэмэгдэж буй эрэлтийг хангахын тулд бэлтгэлээ хангах ёстой.
Бид дэлхийн зах зээлд, ялангуяа Ази, номхон далайн бүсэд өөрсдийн байр суурийг
бэхжүүлэх нь зүйтэй. Юун түрүүнд бид олборлолт хийх уурхайнуудаа тодорхойлох
хэрэгтэй. Түүнчлэн ложистикийн зөв шийдлийг ч бодох хэрэгтэй болж байна” гэж
тус улсын нүүрсний салбарт баримтлах бодлогын зангилгааг дэлгэж байжээ.
Тус улсын
нүүрсний салбарын нэр хүндийг унагасан хэд хэдэн томоохон уурхайн осол өнгөрсөн
жил гарсан учир Оросын 2012 оны төсөвт уурхайчдын хөдөлмөрийн аюулгүй байдлыг
сайжруулах судалгааны ажилд зарцуулахаар 500 сая ам.доллар төсөвлөжээ.
Оросын хувьд
газрын тос, байгалийн хийн асар их нөөцтэй төдийгүй нүүрсний арвин их баялагтай
улс юм. Одоогийн судлагдсан тоогоор тус улсын нүүрсний ашигтай нөөц 157 тэрбум
тоннд хүрээд буй ажээ.
Б.Төгс